Нийтлэг асуулт хариулт

  1. Англи Хэлний Институтэд (цаашид АХИ гэх) хэрхэн бүртгүүлэх вэ?
  2. Би материаллуудаа факсаар илгээж болох уу?
  3. АХИ-д бүртгүүлэх эцсийн хугацаа байдаг уу?
  4. Би ахлах сургуулиа төгсөөгүй байхдаа АХИ-д элсэх боломжтой юу?
  5. Хичээл ямар хугацаагаар үргэлжилдэг вэ?
  6. Би их сургуульд элсэхийн тулд АХИ-д ямар хугацаагаар суралцах шаардлагатай вэ?
  7. АХИ-ийг амжилттай төгсөх нь Миссури Мужийн Их Сургуульд элсэхэд шаардагдах англи хэлний мэдлэгийн түвшинг хангасанд тооцогдох уу?
  8. Би АХИ-д суралцах хугацаандаа их сургуулийн хичээлүүдэд зэрэгцэн суралцаж болох уу?
  9. Сургалтын төлбөр хэд вэ?
  10. Сургалтын төлбөрөөс гадна би ямар төлбөр төлөх шаардлагатай вэ?
  11. Би төлбөрөө хэзээ төлөх вэ?
  12. Би сургуулийн дотуур байранд амьдрах шаардлагатай юу?
  13. Би аль түвшний ангид элсэн суралцахаа хэрхэн мэдэх вэ?
  14. АХИ-д миний өдөр тутмын хуваарь ямар байх вэ?
  15. I-20 маягт ирэхэд хэдий хугацаа шаардагдах вэ?
  16. Би Спрингфиелдэд хэзээ ирэх хэрэгтэй вэ?

 

 

1. АХИ-д хэрхэн бүртгүүлэх вэ?

Та "энд" дарж өргөдлийн маягтыг бөглөн электрон байдлаар илгээж болно. Эсвэл өргөдлийн маягтаа 417-836-4784 дугаарын факсаар илгээнэ үү. Өргөдлийн маягтаас гадна та өөрийн сургалтандаа зориулах 18,994 буюу түүнээс дэээш ам.доллартай гэсэн албан ёсны баталгааг өөрийн данс эзэмшдэг банкнаас ирүүлэх шаардлагатай. Дурдсан мөнгөн дүн нь та АХИ-д нэг жил (нэг улирал суралцахад 7,519 ам.доллар) суралцахад шаардагдах юм. Түүнчлэн та өөрийн бүрэн дунд боловсролын гэрчилгээнийхээ хуулбарыг илгээх хэрэгтэй. Өргөдлийн үнэ болох 100 ам.долларыг та төлбөрийн карт эсвэл мөнгөний ордероор хийж болно. Төлбөрийн картаар хийх бол бидэнд дараах мэдээллээ мөн ирүүлнэ үү. Үүнд: карт эзэмшигчийн нэр, картын дугаар, дуусах хугацаа, баталгаажуулах дугаар (картны хойд талд буй дугааруудын сүүлийн гурван орон) болон ямар карт болох (Мастер, Виза, Американ Экспресс гэх мэт).

How to Apply to the ELI

 

2. Би материаллуудаа факсаар илгээж болох уу?

Тийм ээ. Та шаардлагатай бүх баримт бичгээ +1-417-836-4784 дугаарын факсаар ирүүлж болно.

 

3. Англи хэлний институтэд (цаашид АХИ гэх) бүртгүүлэх эцсийн хугацаа байдаг уу?

Та оюутны виз авахын тулд өргөдлийн маягтаа аль болох эртнээс гаргах нь ашигтай. Тус институт нь өргөдлийн маягт хүлээн авах эцсийн хугацаа тогтоогоогүй ч бид хичээл эхлэхээс наад зах нь 60 хоногийн өмнө бүртгүүлэхийг зөвлөж байна.

 

4. Би ахлах сургуулиа төгсөөгүй байхдаа АХИ-д элсэх боломжтой юу?

Та АХИ-д суралцах боломжтой ч ахлах сургуулиа төгсөх, эс бөгөөс дүйцүүлэх шалгалтыг өгөхөөс нааш их сургуульд элсэн суралцах боломжгүй юм.

 

5. Хичээл ямар хугацаагаар үргэлжилдэг вэ?

АХИ-ийн хуваарь нь Миссури Мужийн Их Сургуулийн хуваарийн нэгэн адил буюу намар, хаврын улиралд 16 долоо хоног, зуны улиралд 8 долоо хоног хичээллэдэг. Та АХИ-ийн хуанлийг үзнэ үү.

ELI Calendar

 

6. Би их сургуульд элсэхийн тулд АХИ-д ямар хугацаагаар суралцах шаардлагатай вэ?

Оюутнууд АХИ-д ямар хугацаагаар суралцах нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаардаг. Үүнд: таны манайд элсэн суралцах үеийн англи хэлний түвшин, хичээлээс гадуур англи хэлээр ярьж буй байдал, өөрийн идэвхи зүтгэл гэх мэт. Манай ихэнх элсэгчид дээд түвшингээс эхлэн нэг улирал суралцан төгсдөг. Түвшин тогтоох шалгалтад 2 шат доогуур амжилт үзүүлсэн суралцагсад тус институтэд наад зах нь нэг жил суралцана гэж бодох хэрэгтэй.

 

Back to Top

7. АХИ-ийг амжилттай төгсөх нь Миссури Мужийн Их Сургуульд элсэхэд шаардагдах англи хэлний мэдлэгийн түвшинг хангасанд тооцогдох уу?

English Proficiency

 

8. Би АХИ-д суралцах хугацаандаа их сургуулийн хичээлүүдэд зэрэгцэн суралцаж болох уу?

Та АХИ-ийн зарим хичээлийг үзэж дууссан бол АХИ-ийг бүрэн төгстлөө их сургуулийн зарим хичээлүүдэл суралцах боломжтой. Гэхдээ та их сургуулийн жинхэнэ оюутан болохын тулд АХИ-ийг төгсөх шаардлагатай.

 

9. Сургалтын төлбөр хэд вэ?

• Намрын улирал – 3,400 ам.доллар ▪ Хаврын улирал – 3,400 ам.доллар

( Долоо хоногт 23 цаг, нийт 16 долоо хоног)

• Зуны улирал – 2,100 ам.доллар

( Долоо хоногт 25 цаг, нийт 8 долоо хоног)

Tuition and Fees

 

Back to Top

10. Би өөр бусад ямар нэгэн төлбөр төлөх ёстой юу?

  • $998- Заавал төлөх ёстой эрүүл мэндийн даатгал (улирал тус бүр $499). Зуны улиралд  анх ирж суралцаж буй оюутан $201.
  • $75- Компьютерийн лабораторийн төлбөр
  • $50-Арга хэмжээнүүдэд оролцох зардал
  • $57-Эрүүл мэндийн төвийн төлбөр
  • $50-Хоцорч ирсэн тохиолдолд заавал төлөх төлбөр. Оюутан заасан хугацаанд ирвэл түвшин тогтоох шалгалт төлбөргүй болно.

Tuition and Fees

 

11. Би төлбөрөө хэзээ төлөх вэ?

Сургалтын төлбөр болоод үйл ажиллагааны төлбөрийг АХИ-ийн танилцуулах ажиллагаа явагдсаны маргааш төлнө (хичээл эхлэхийн өмнөх Баасан гаригт).

 

12. Би сургуулийн дотуур байранд амьдрах шаардлагатай юу?

Бид оюутнуудаа сургуулийн оюутны байранд амьдрах нь илүү гэж үздэг. Тэр тусмаа америк оюутантай нэг өрөөнд амьдрах нь оюутны үгийн санг нэмж ярианы чадварыг сайжруулах, америк ахуйтай танилцахад ихээхэн дөхөмтэй үзүүлдэг юм. Сургуулийн дотуур байранд амьдрах талаар илүү тодорхой мэдээллийг http://www.missouristate.edu/reslife хаягаар хандан үзнэ үү.

 

13. Би аль түвшний ангид элсэн суралцахаа хэрхэн мэдэх вэ?

Түвшин тогтоох шалгалтын дүн таныг ямар түвшний ангид элсэн суралцахыг тодорхойлно. Түвшин тогтоох шалгалтаар бид таны сонсож ойлгох, бичих, хэлзүйн мэдлэг, уншиж ойлгох чадвар болоод ярих чадварыг шалгана.

 

14. АХИ-д миний өдөр тутмын хуваарь ямар байх вэ?

Долоо хоног бүрийн Даваагаас Пүрэв гаригт хичээл өглөө 9 цагт эхэлж 15 цагт (дунд нь нэг цагийн цайны завсарлагатай) дуусдаг. Баасан гаригт хичээл 9 цагт эхэлж 12 цагт тардаг

 

Back to Top

15. I-20 маягт ирэхэд хэдий хугацаа шаардагдах вэ?

Бид шаардлагатай бүх материалыг (бүрэн бөглөсөн өргөдлийн маягт, паспортын хуулбар, санхүүгийн баталгаа, өргөдлийн маягтын үнэ) хүлээн авсны дараа өргөдөл гаргагчийг АХИ-д элсүүлж I-20 маягт элссэн тухай захидлыг илгээдэг. Элсүүлэх ажиллагаанд дунджаар 7-10 хоног шаардагддаг.

 

16. Би Спрингфиелдэд хэзээ ирэх хэрэгтэй вэ?

Та хичээл эхлэхээс дунджаар 10 хоногийн өмнө Спрингфиелдэд ирэхээр төлөвлөх хэрэгтэй. Энэ нь танд түвшин тогтоох шалгалтаа өгөхийн өмнө цагийн зөрүүгээ арилгахад дөхөмтэй юм. Хэрвээ та түвшин тогтоох шалгалт авч дууссаны дараа ирвэл та хоцорч ирсний төлбөр болох 50 долларыг нэмж төлөх шаардлагатай болно.

Back to top